БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

НӨУЁ-ны 25 жил, "Төлөөлөгчдийн хишиг өдөр" тохиолоо

2017-10-20

       НӨУЁ-ны 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Баянзүрх сумын ИТХ-ын зүгээс "Төлөөлөгчдийн хишиг өдөр" арга хэмжээ зохион байгуулав. Энэ үеэр ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан болж сумын 2017 оны төсөвт тодогол хийж, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх "Эрх зүйн хөтөч" баг байгууллаа.
      "Төлөөлөгчдийн хишиг өдөр"-ийг тохиолдуулан гар бөмбөгийн тэмцээн, сайн үйлсийн аян, үдэшлэг арга хэмжээ болсон бөгөөд сайн үйлсийн аяны хүрээнд өөрсдийн тойргынхоо 1 өрх, иргэнд хандив үзүүлж, Агар 4 дүгээр багийн төлөөлөгч Т.Мөнхцэцэг, Б.Баярмаа, П.Нямхүү, Г.Одсэр нар багийнхаа 1 өрхөд машин түлээ, Бэлтэс 5 дугаар багийн төлөөлөгч М.Баасанжав, П.Энхтуяа, Д.Түмэнжаргал, Г.Батсанаа нар 1 иргэнд мөнгөн тусламж, Хайс 2 дугаар багийн төлөөлөгч Ч.Батцэнгэл, П.Мөнхөө нар сургуулийн шинэ байранд зориулж тус бүр 100,0, төгрөг, хонь олгосон нь иргэдийн талархалыг хүлээв. 
     Цаашид НӨУЁ-ны 25 жилийн ойн арга хэмжээ үргэлжлэн явагдах бөгөөд сурагчдын дунд ИТХ-ын тухай анхан шатны ойлголт өгөх, тэдний дуу хоолойг сонсох, шийдвэр гаргах түвшинд хүүхдийн оролцоог хангах зорилгоор "Сурагч-Мини хурал" байгуулахаар төлөвлөж байна. 

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0