БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

Багш нарын баярт зориулсан хүндэтгэлийн хурал боллоо

2017-10-05

  Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 412  дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн  аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан билээ.
      Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэснээр нийгэм, боловсролын салбар, улмаар хүний хөгжилд багш нарын гүйцэтгэх үүрэг болон тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын нөхцөл, цаашид мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олгох, боловсролын чанар зэрэгт бүх нийтээр анхаарах ач холбогдолтой гэж Боловсрол, шинжлэх ухааны яам үзжээ. Энэ баярыг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг байна. 
       Эл өдрийг тохиолдуулан Баянзүрх сумын ЕБС-ийн багш нар хүндэтгэлийн хурал хийж, шагнал гардууллаа.
1. БСШУЯ-ны "Жуух бичиг"-ээр - С.Цэцгээ
2. Аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр - Т.Саранчимэг
3. Сумын Засаг даргын "Жуух бичиг"-ээр - Э.Цэрэндэжид, Д.Энхтуяа 
4. Аргазүйч Ш.Должинсүрэн
5. Заах аргач багш - М.Олзхүү, Б.Цэрэнлхам
6. Багшийн алдар - Б.Оюундэлгэр
7. БСУГ-ын "Хүндэт тэмдэг"- Бу.Дэлгэрмөрөн, Д.Түмэнцацрал, Н.Баасанжаргал, М.Олзхүү 
8. МЗХ-ны шагнал "Тэргүүний багш" О.Эрдэнэчимэг, Л.Амаржаргал, П.Агаар, "Тамирчны алдар" шагналаар Б.Батчулуун
9. Хүндэт ажилтан тэмдэгээр Б.Энхжаргал, Р.Цэрмаа
10.Баянзүрх сумын ИТХ-ын нэрэмжит шагналаар Ж.Отгонжаргал, С.Чинбат нар шагнал хүртлээ. 
        Нийт багш нартаа Монголын багш нарын 51 дэх өдрийн баярын мэнд хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0