БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

Баянзүрх сумын ИТХ, ЗДТГ ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

2017-10-02

     Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх сумын ИТХ, ЗДТГ-аас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Мөн аль нэг албан байгууллага, аж ахуй нэгжид харьяалалгүй  225  ахмадад гарын бэлэг гардуулав. 
    Энэ өдөр  Баянзүрх сумын ахмадын хорооноос "Баялаг бүтээгч ахмад" үзэсгэлэн худалдаа зохион байгуулж нийт 160 гаруй ахмад үйл ажиллагаанд оролцож, баяраа тэмдэглэлээ. 
    "Баялаг бүтээгч ахмад" үзэсгэлэн худалдаанд ахмадууд тогооны бариул, хогийн гаргуул, бээлий, уут тор, сүү цагаан идээ, гутлын гөвүүр, уран хатгамал гэх мэт гарын дор материалаар  айл гэр, албан байгууллага хэрэглэж болохуйц эд зүйл хийж, бүтээлч ахмадаа шалгаруулж, "Нэг ахмад 1000 төгрөг" хуримтлалын сантай боллоо. 
"Баялаг бүтээгч ахмад"-аар 
  1. Д.Нямдалай, До.Саранцэцэг, Я.Тогтох, Г.Өнөржаргал, С.Баатар, Ц.Чулуунбаатар, Д.Нямсүрэн, Б.Долгор, П.Баатар, П.Сүндэв, Б.Туул, С.Нямсүрэн, С.Эрдэнэчимэг, Т.Нарантуяа, Дэ.Саранцэцэг, Ц.Үржин, Т.Өвгий, Д.Даваажав, Х.Пүрэвбаасан, Н.Дулмаа, Б.Чулуунбаатар нар шалгарлаа. 
  Мөн энэ үеэр олон жил төрд ажиллаж, бусдын сайн сайхны төлөө бүхий л насаа зориулсан ахмад настан Н.Ганбат, С.Аюуш нарыг МУЗН-ийн  "Нигүүлсэл" ,"Энэрэл" алтан медалиар шагналаа. 
          Цаашид жил бүрийн 10 дугаар сарын 01-нд дээрх үйл ажиллагаа уламжлан болон зохион байгуулагдана. 
 

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0