БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

"Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр"-т зориулсан арга хэмжээ боллоо

2017-09-11

Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болдог билээ.
    Баянзүрх сумын ИТХ-ын ажлын албаны зүгээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх, сурагчдын түүхийн мэдлэгийг өргөжүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сурагчдын дунд эссэ бичлэг, гар зургийн уралдаан зохион байгуулсан билээ. 
8-12 дугаар ангийн сурагчдын дунд зохиосон Эссэ бичлэгийн уралдаанд 9дүгээр ангийн сурагч 
  1. Э.Отгон-Эрдэнэ
  2. Б.Дэлгэрмөрөн
  3. Н.Цэвэлмаа
  4. Э.Содбилэг
  5. О.Саранцэцэг
  6. Г.Сүнжидмаа нар оролцож эссэнд тавигдах ерөнхий шаардлагыг харгалзан дүгнэхэд 1 дүгээр байранд О.Саранцэцэг, 2 дугаар байранд Э.Содбилэг, 3 дугаар байранд Г.Сүнжидмаа нарын эссэ шалгарлаа.
1-7 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан ГАР ЗУРГИЙН уралдаанд:
  1. Б.Бат-Орших
  2. Х.Энхсаран /2 зураг/
  3. Пүрэвбадам
  4. А.Золзаяа
  5. М.Жавхланбат
  6. Б.Хүдэрсайхан
  7. Б.Уранчимэг
  8. Ц.Эрхсаран
  9. Б.Дөлгөөн
  10. Х.Энэрэл
  11. Ц.Номинзул
  12. Б.Анхбаатар
  13. Э.Баянбат
  14. Ц.Тунгалагтамир нарын 14 сурагч өөрийн бүтээлээр оролцлоо. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс утга агуулга, дүр дурслэлийн хувьд 1 дүгээр байранд Б.Бат-Орших,  2 дугаар байранд Х.Энхсаран, 3 дугаар байранд Пүрэвбадам нарын зураг шалгарлаа.  
      Эссэ бичлэг, гар зургийн уралдаанд идэвхтэй оролцсон нийт сурагчдадаа сурлагын амжилт хүсч, анги удирдсан багш Должинсүрэн, Ц.Бузмаа нарт ажлын өндөр амжилт, эрүүл энхийг ерөөе.
 Цаашид жил бүрийн энэ өдөр хэлмэгдэгсдийн ар гэрт хүндэтгэл үзүүлэх, ном хуруулах, хөшөө босгох гэх мэт олон ажил санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0