- Б.Баярмагнай /Ажлын хэсгийн ахлагч/: "МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА"
- Ажлын хэсгийн гишүүд Д.Нямдэлгэр: "МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО"
- Б.Батбаяр : "ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ"
- Г.Уранцэцэг , Х.Адилмаа : "ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭТГЭЛ", "ТӨРИЙН АЛБАНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БАТАЛГАА" гэсэн сэдвүүдийн хүрээнд танилцуулга хийлээ.
Хэлэлцүүлэгт оролсон иргэдийн олонх нь Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Төрийн алба, Шүүх эрх мэдлийн хүрээнд Үндсэн хуульд орж байгаа нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн бол санал асуулгын хуудсаар санал өгсөн 250 иргэний 51.4 хувь буюу 129 иргэн "баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга шууд томилох..." заалтыг дэмжсэн бол 48.6 хувь буюу 121 иргэн уг заалтыг огт дэмжихгүй гэжээ.
Мөн иргэдийн зүгээс дараах саналууд ихэвчлэн гарч байв.
- Боловсролын байгууллагын багш, ажилчдын нийгмийн баталгаа, эрхийн талаар Үндсэн хуульд тусгах
- Тэтгэврийн насыг бууруулах
- Аймаг, сумын Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн нийт иргэдээс сонгох
- Сумын ИТХ-ын Төлөөлөгчид боловсрол, насны шалгуур тавих зэргээр үзэл бодлоо илэрхийллээ.