2017.04.28-ны
өдөр Баянзүрх сумын 5-р баг буюу төвийн багийн Иргэдийн Нийтийн Хурлын ээлжит 2
дугаар хуралдаан боллоо. Уг хуралдаанд сумын ИТХ-ын дарга Д.Нямдэлгэр, Засаг
дарга Б.Баярмагнай, ИТХ-ын төлөөлөгч П.Энхтуяа, Г.Батсанаа болон бусад төрийн
албан хаагчид, оролцож иргэдийн дуу хоолойг сонсож, өөрсдийн санаачлан
хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил, аймаг, сумын эдийн
засгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийв.
Уг хуралдаанаар:
- сумын төвт оршин суугаа өрх, байгууллага бүр сарын бүрийн эхний долоо хоногт нийтийн хог цэвэрлэгээнд гарах
- хогны машиныг ажиллагаанд оруулах
- “Цэмцгэр Баянзүрх” аяны хүрээнд айл, өрх бүр хашаа, гадна орчныхоо өнгө үзэмж сайжруулах
- 5-р багийн Засаг дарга хагас жил тутам иргэдийнхээ өмнө хийсэн ажлаа тайлагнах, төлөвлөгөөгөө батлуулж байх зэрэг шийдвэрүүд гарлаа.