Малын тоо толгойн албан татвар
тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр нь, нэг малд ногдох татварын хэмжээг дараах байдлаар тогтоосугай.
Тэмээ – 0 төгрөг
Адуу – 500 төгрөг
Үхэр – 400 төгрөг
Хонь – 200 төгрөг
Ямаа – 400 төгрөг
2.Татварын хэмжээг тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Г.Одсэр)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Х.Адилмаа) -д даалгасугай.
4.Энэхүү тогтоолыг ХЗДХЯ-нд хүргүүлж, баталгаажуулахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга (Х.Адилмаа), Татварын улсын байцаагч (Ц.Бэхцэцэг) нарт үүрэг болгосугай.
ДАРГА Л.ДОРЖПҮРЭВ
C:2021.01.28\Тогтоолууд.docx