БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

ИТХ-ын ээлжит XI хуралдааны мэдээлэл

2023-05-08

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаан 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ. 

1. Сумын 90 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэх санал уламжлах тухай хэлэлцэж , 2023 оны 07 дугаар сарын 14-16ны хооронд ой тэмдэглэх тухай саналаа аймгийн ИТХ-д уламжлав. 

2. Хог хаягдлын үйлчилгээний хураамж батлах - Баянзүрх сумын төвт амьдарч байгаа нэг өрхөөс авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэг сард 2500 (хоёр мянга таван зуу) төгрөг, аж ахуй нэгж байгууллагаас авах үйлчилгээний хураамжийг улиралд 20 000 (хорин мянга)  төгрөг байхаар тогтоов. 

3. "Нутгийн Өөрөө Удирдах байгууллагын манлайлал 2023-2025" хөтөлбөр батлав.

4. Бусад цаг үеийн шинжтэй асуудал хэлэлцэж, шийдвэр гаргалаа. 

Хуралдаанд хүрэлцэн ирсэн Төлөөлөгчид: 

  1. Л.Доржпүрэв   /Эмт багийн төлөөлөгч/
  2. Л.Чимэдцэрэн   /Бэлтэс багийн төлөөлөгч/
  3. Б.Чинбат   /Хайс багийн төлөөлөгч/
  4. Н.Баасансүрэн   /Хайс багийн төлөөлөгч/
  5. Л.Гэлэгбаатар   /Эмт багийн төлөөлөгч/
  6. Г.Хишигбат    /Хайс багийн төлөөлөгч/
  7. Н.Энхтогтох  /Тоом багийн төлөөлөгч/
  8. Д.Гантөмөр   /Тоом багийн төлөөлөгч/
  9. Т.Мөнхцэцэг  /Агар багийн төлөөлөгч/
  10. П.Нямхүү  /Хайс багийн төлөөлөгч/
  11. Б.Баярмаа /Агар багийн төлөөлөгч/

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0