БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд "Хүчирхийллийн тухай ойлголт" сургалт зохион байгуулагдлаа"

2022-10-24

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ИТХ, ГХУСАЗСЗ нь Хууль зүй дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх , Түр хамгаалах байр тохижуулах бичил төсөл хэрэгжүүлж байна. 

Тус төслийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийг таниулах, хүчирхийлэлгүй эерэг уур амьсгалтай гэр бүл байхыг уриалах, гэр бүлээ хайрлах ухагдахууныг өсвөр үеийн хүүхдүүдэд сурталчлах зорилгоор ЕБС-ийн 9-12 дугаар ангийн 153 сурагчдад "Хүчирхийллийн тухай ойлголт" сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, сургагч багшаар аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн М.Батчимэг оролцлоо. 

Мөн 2022 оны 9-10 сард "Гэр бүлээ хайрлая" видео контентын уралдаан зохион байгуулж, шагналыг гардуулав. Тухайн уралдаанд нийт 9 ангийн 10 бүтээл ирсэн билээ. 

Уралдааны:

Тэргүүн байр - Н.Уранмандал ахлагчтай 12а анги

Дэд байр - Б.Уянга ахлагчтай 10а анги

Гутгаар байр- Т.Хангал ахлагчтай 10б анги тус тус шалгарлаа. 

                   Сургалт, хэлэлцүүлгийн зохион байгуулагчаар ЕБС-ийн нийгмийн ажилтан Г.Батсанаа, ЭМТ-ийн нийгмийн ажилтан Л.Түвшинжаргал, ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн П.Үүрийнцолмон нар оролцлоо, та бүхний ажилд амжилт хүсье. 

 

Сумын ИТХ, ГХУСАЗСЗ, "Асуудал-Шийдэл" төслийн баг

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0