БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

ИТХ-ын ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

2022-09-12

     2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаан 85.7%-ийн ирцтэй хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ. 

  • Өвөлжилтийн бэлтгэл, цаг үеийн ажлын талаар сумын Засаг даргын мэдээлэл сонсох, ажлын чиглэл хүргүүлэх
  • Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хуралдааны тов тогтоох 
  • Монголын Нутгийн Удирдлагын байгууллага үүсэж, хөгжсөний 30 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх тухай\
  • Бусад асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. 

Сумын Засаг даргад өвөлжилтийн бэлтгэл, цаг үеийн ажлын талаар дараах чиглэл хүргүүлэв. 

     Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх ажил хэрэгч, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шинэчлэн батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 49.3, 49.4 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.5, 35.1.6, 35.15 дахь заалт, 59 дугаар зүйлийн 59.1.2, 59.1.4, 59.1.6, 59.1.7, 59.1.9, 59.1.13 дахь заалтуудын хүрээнд үр дүнтэй ажил хэрэг болгож, ИТХ-ын ээлжит хуралдаанд тайлагнаж ажиллахыг сумын Засаг даргад дараах ажлын үүрэг чиглэл хүргүүллээ. 

  1. Сум, орон нутаг, Дархад зоныхоо нэр хүндийг дээшлүүлэх талаар олон талт ажил зохион байгуулах, айл өрхүүдэд самар, жимс, ан гөрөө, отор нүүдлийн ажил зохион байгуулахдаа гаднын сум, аймгийн нутагт хууль журмыг дээдэлж, “усыг нь уувал ёсыг нь дагах” талаар зөвлөмж хүргүүлж ажиллах
  2. Бүх гүүрнүүдийн засварын ажлыг гүйцээж, тэмдэг, тэмдэглэгээгээр баталгаажуулан баг, байгууллагуудад албан ёсоор хүлээлгэж өгөх, газар хөлдөхөөс өмнө Эмтийн зам, засвар, Заводын булангийн хойд гудамжинд хайрган зам засах, Суурьтын дөрөлжид машин зөрөх зөрлөг, анхааруулгын тэмдэг, тэмдэглэгээг хийж гүйцэтгэх
  3. Бэлчээрийн даац хэтэрч, уулын ургац, малын тарга тэвээрэг муу байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж жил бүр оторт явдаг айл өрхүүд дээрээ нэмж, шинээр өрхүүдийг баг дотор нь зохион байгуулалтад оруулж, ялангуяа үхэр, адууг оторлох ажлыг цаг алдалгүй зохион байгуулах, малчид, баг, сумын удирдлагын түвшинд харилцан тохиролцоонд хүрэх ажлыг 09 дүгээр сарын 25-ны дотор шийдвэрлэх
  4. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, бусад байгууллага, албан тушаалтнуудтай хамтарч багуудад “Төрийн нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх сургалт, урлаг, спортын цогц арга хэмжээг 10 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулах
  5. Малын татварын орлогоос баг бүрд тавигдсан өвс, тэжээлийн фонд бүрдүүлэх, байгууллагад өгсөн өвсний норм хэмжээг нарийвчлан гаргаж аймгаас өгөгдсөн үүргийг биелүүлж ажиллах
  6. Шүлхийн вакцин бусад намрын тарилга, туулга, угаалгын үр дүнг тооцох, боом, цусан халдвар тарилгын нөөцийг нэмэгдүүлэх, суманд баригдах Мал эмнэлгийн эмийн сангийн ажлыг түргэтгэж, үр дүнг үзэх
  7. Сумын төвийн гэрэлтүүлгийн асаах, унтраах цаг хугацааг тодорхой болгох, төсвийн өр, авлага хэтэрч байгааг багасгаж, гудамж хороолол хэрэглэгчээс төлбөрийн зохих хувь хэмжээг гаргуулах тогтоолын төслийг боловсруулж ИТХ-ын хуралдаанд оруулах
  8. Нутгийн удирдлагын ордны гаднах талбайн тохижилт, хашаа барих ажил, сумын хэмжээний ногоон байгууламжийн 2022 онд төлөвлөсөн ажлыг 10 дугаар сарын 10-ны дотор гүйцэтгэх, үр дүнг тооцох
  9. Байгууллагуудын уурын зуухны найдвартай ажиллагааг хангах, нүүрс таталтын тендер зохион байгуулалтыг 11 дүгээр сард багтааж шийдэх, үр дүнг тооцох
  10. ЗДТГ дээр төвлөрч буй техник хэрэгслүүдийг үр ашигтай ашиглах талаар санаачилга гаргах, орон нутгийн өмчийн бүртгэлд бүрэн хамруулах, шаардлагатай гэж үзвэл ОНӨҮГ болгон үр ашигтай ажиллуулах талаар ИТХ-д асуудал оруулах
  11. Төсвийн ил тод байдал, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг сайжруулах, 2022 онд иргэд, олон нийтээс өгсөн хандивын тайланг нэрээр нь гаргаж, орлого зарлагын тайланг цахимаар болон цаасан хэлбэрээр нийтэд мэдээлэх, Төсвийн тухай хуулийн дагуу санхүүгийн холбогдох албан тушаалтнуудаар энэ ажлыг хийж гүйцэтгүүлэх
  12. Нийгмийн халамж, Амьжиргаа дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр, олголтуудыг нэр, регистрийн дугаараар нь сар бүрээр нь мэдээлэх

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0